Хүнд, хөнгөний хэмжээ
Хүрэх газартаа бус
Хүлээх итгэл,
Хүртэх гавъяандаа байдаг.
Хүсэл таашаалын амт
Хүртэх мэдрэмжиндээ бус
Хүрэлцэх ахуйдаа
Хүүщлэх сэтгэлдээ байдаг
Тэвчиж чадсан нь ялдаг
Тэмцэж чадсан нь хүрдэг
Тэмтэрч чадсан нь мэдэрдэг
Тэмүүлж чадсан нь амьдардаг
1 comment:
Сүүлчийн 4 мөрт нь үнэхээр их таалагдлаа гоё шүлэг байна
Post a Comment