Би цэцэрхэх дуртай хүн. Цэцэн мэргэн ухаан гэгч ерөөс хүн төрөлхтний соёл иргэншлийн охь манлай нь бөлгөө. Гэвч зүрх сэтгэл, дотоод ахуйд цэцэрхэл хэтэрхий үнэгүйдэх мэт.
"Нохой хичнээн уран сайхан хуцлаа ч эцгийгээ ядуу боловч шударга нэгэн байсан гэдгийг өгүүлж чадахгүй (Б.Рассел)"
Хүн хичнээн харамсаад ч өнгөрсөнд бүтээсэн хөшөө дурсгалаа өөрчлөн барьж чадахгүйд л хамаг учир байна. Хэн нь хэн бэ гэдгийг цаг хугацаа л харуулдаг. Цаг хугацаа бол гайхалтай худалч бас гайхалтай эмч юм. Нэгэнтээ үгүйсгэж байгаа түүх ирээдүйд гарцаагүй давтагдах учир өөрийгөө хуурах гэж оролдохоор өнөөдөр ч гэсэн үнэн орших л чухал юм. Үнэндээ өөрийгөө зөвтгөх шалтгаан нь өөрийгөө буруутгах шалтгаанаас ямагт олон байдаг.
Хэдийд ч хийгээгүй мэт хийсэн үйл, үр хойчид чинь өр болж очино. Хорвоод нэг л амьдрах настай хэдий ч хоёр амьдрах боломж ч бас байгааг үгүйсгэхгүй.
"Амьдрал яг л жүжгийн тайз мэт үзэгдэл хоорондын үйл явдлаар түүх бичигдэнэ."

No comments:
Post a Comment