Тэртээ 1945 онд дэлхийд ялалтыг Зөвлөлт Холбоот Улс тунхаглаж баяраа тэмдэглэсэн. Ялалт зөвхөн Зөвлөлт Холбоот Улсынх байсангүй. Өнөөдөр ялалтын баярыг Оросын Холбооны Улсад дэлхий нийтээрээ тэмдэглэж байна. Би ялсан юм шиг, бид ялсан юм шиг баярлацгааж байх ажгуу.
Үнэндээ хэн ялсан бэ?
Дэлхийн 60 орчим улс гүрэн оролцож, 40 орчим сая хүний амь насаар олдсон ялалт өнөөдөр бидэнд юуг өгсөн бэ? Би бодож байна "Эх дэлхий өөрөө, энэ хүн төрөлхтөнтэйгөө хамтдаа эрх чөлөө, энх амгалангийн төлөө тэмцсэн, харын эсрэг цагаан нь, фашизмын эсрэг социализм нь тэмцсэн. Тэмцэл нь ялалт болж түүнийгээ бид өнөөдөр тэмдэглэж байна. Сайны төлөө гэсэн санаа, үйлдэл бүхэн бүтдэг. Үнэндээ тэд бас бид, бусдыг биш өөрсдийгөө, хүн төрөлхтөн өөрөө өөрсдийгөө энэ өдөр ялсан юм." Ленинград хотыг 900 хоног бүслэн хааж, Оросын 27 сая ард түмнийг, Еврей үндэстэнийг хядаад ч ялалт тэдэнд олдсонгүй.
Яагаад?
Ялалт гэдэг угтаа ялагдлын нөгөө тал юм. Тиймээс ялагдал нь ялалтыг бидэнд авчирдаг юм болов уу даа. Эх орноо гэсэн сэтгэл, ард түмнээ гэсэн тэмүүлэл, хүн төрхөө гэсэн эрмэлзэл хүний хүн байх чанар нь 1945 оны 05 сарын 09 өдөр ялжээ.
Харин та өөрийгөө ялсан уу? Бодоод нэг үзээрэй.
4 comments:
Энэ өдөр бол Монголчууд бидний мартаж болохгүй өдрүүдийн нэг.
[Ленинградыг бүсэлсэн хугацаанд жаахан алдаа гарсан бололтой :D]
Улс, үндэстний үзэл бодол, сүсэг бишрэлийн ялгаатай байдлаас болсон дайнаас гадна хувь хүний дотоод ертөнцийн дайн гэж айхавтар эд байна аа :D
Бие дотор олон "би" байгаад тэдгээр нь хоорондоо тулалдаад ялагч гарч ирвэл "би"-үүдийг ялсан "би" болохоор өөрөө өөртөө ялагч болох юм даа :P
"Дайн"-ууд
Долоон уулын цаагуур
Дов шороон доогуур
Далд орог...
хэхэ.
Very true, take a look at this! http://www.boston.com/bigpicture/2010/05/vietnam_35_years_later.html
<40 орчим сая хүний амь насаар>
;
Wednesday, May 9, 1945
09.05.1945 (day.month.year)
65 years 4 days ago
3392 weeks 1 day ago
23745 days ago
65.01 years ago
Observances for May 9, 1945
(no official holidays or major observances)
Events on May 9, 1945:
End of Germany offers unconditional surrender at Reims
Birth of James L. Brooks (film/TV producer) (1940- ): 5th anniversary
Birth of Frank Perdue (businessperson) (1920-2005): 25th anniversary
Birth of Richard Adams (author) (1920- ): 25th anniversary
Birth of William Tenn (writer)(1920-2010): 25th anniversary
Birth of Carl Gustaf Patrik de Laval (engineer, etc.) (1845-1913): 100th anniversary
Royal Navy captures U-110 (1941): 4th anniversary
Italy formally annexes Ethiopia (1936): 9th anniversary
Second Battle of Arthois takes place (1915): 30th anniversary
Australia opens it's first parliament (1901): 44th anniversary
Daylight information for May 9, 1945
begin astronomical twilight | (not reached)
begin nautical twilight | (not reached)
begin civil twilight | 3:42 am CEST
sunrise | 4:48 am CEST
sunset | 9:51 pm CEST
end civil twilight | 10:57 pm CEST
end nautical twilight | (not reached)
end astronomical twilight | (not reached)
duration of daylight | 17 hours 3 minutes
Post a Comment