Friday, November 10, 2017
Thursday, July 23, 2015
Нэг хаалга хаагдавч нөгөө хаалга байгааг сана
Шинэ он гарсаар ерөөс бичлэг хийгээгүй ажээ. Сараачих зүйл эс олдсон гэхээсээ илүүтэй санаа бодлоо цэгцлэх гэж л түүртэж явсан бололтой.

Photo by: Frank
(|•Frank Photography•|)
http://www.flickr.com/photos/frank_moon/

Photo by: Frank
(|•Frank Photography•|)
http://www.flickr.com/photos/frank_moon/
http://instagram.com/frank_moon
Tuesday, November 11, 2014
Нөхөрлөлийн тухайд..
Нөхөрлөл гэдэг хамт өнгөрүүлсэн цаг хугацааны уртад биш, биенээ гэсэн чин сэтгэлийн дуудлагаар хэмжигддэг..
"Daniel's Joik" by Jon Henrik Fjällgren
Saturday, November 1, 2014
Буланд шидэгдэгсэд ба амьдралын эргүүлэг..
Саарал гудамж, хосууд, нарны цацраг...
Хаашаа ч юм эх адаггүй яарцгаана. Тэдний хөл доор хөглөрөх цаас мэт гудамжны буланд хажуулдан суусан нэгнийг хэн ч үл анзаарна. Амьдрал ч түүнийг аль хэдийн анзаарахаа больчихсон юм биш биз..?


Thursday, May 8, 2014
Monday, November 18, 2013
Хувьсал бол хувьсгал биш
Алдаж гээсэн цаг хугацааг эргүүлж олох, нөхөж гүйцэх гэж зүтгэхээс илүүтэй ахин алдаж гээхгүй байхад л болох мэт..
Photo by: Frank
(|•Frank Photography•|)
Thursday, October 10, 2013
Сайн сайханд хязгаар үгүй
Гол мөрөн эцэс төгсгөлгүй урсана. Гольдролоороо хэнээс ч, юунаас ч хамааралгүй зорьсон зүгтээ хэмжээ хязгааргүй тэмүүлнэ. Зогсолтгүй урагшилна. Буцалтгүй зүтгэнэ. Гол мөрөн...

Photo by: Frank
(|•Frank Photography•|)
Wednesday, June 12, 2013
Хийх хүн төлөвлөгөө ярьдаг, хэрэх хүн буруутгал эрдэг.
Ерөнхийлөгчийн
сонгуультай холбоотой зохион байгуулагдсан мэтгэлцээнийг сая үзэв. Бүрэн
эхээрээ байгаа нь зол завшаан. Товчхон дүгнэлтээ сонгуулийн өдрийг далимдуулан
өөрийн цагийн бүсэд илэрхийлье. Зарим нэгний сонголтод нөлөөлөх аваас өршөөх
ажааму.
Saturday, May 25, 2013
Thursday, April 25, 2013
Өөдөө шидсэн чулуу өөрийн толгой дээр гэдэг
Үйлс нь хазайчихсан өдөр гэсэн нэрэн дор буруугаа өөрөөсөө зайлуулаад сурчихсан би(д)-ний зан. Хариуцлаггүй байсан, хайнга хандсан, тооцоогүй, тогтоогүйдээ л алдсан, андуурсан, ажил нь банзал болсон мөчүүд байсан.
Photo by: Frank
(|•Frank Photography•|)
Le Pont neuf 2012.
Thursday, April 4, 2013
Wednesday, March 13, 2013
Sunday, March 10, 2013
Monday, March 4, 2013
АРГО энэ бүхнийг хийсэн юм.
Сайн кану гэж олон шагнал авсан, олон алдартай жүжигчид тоглосон гэхээс илүүтэй хүний сэтгэлд хүрч, зүрхэнд хоногшиж чадсан тэр л бүтээлийг хэлэх буй заа.

Wednesday, February 20, 2013
Зовлон өөрөө жаргалын амтыг хэмждэг.
Зовлонгүй жаргал хэт амтгүй гэдэг шиг ертөнцөд хар өнгө байхгүй байсан бол хичнээн уйтгартай байх байсан бол гэж бодож суухуй.
Friday, January 11, 2013
Мөн чанартаа бус зөн чанартаа итгэхүй.
Чамайг төрөх үед чи уйлж хорвоо дэлхий баясана.
Чамайг үхэх үед хорвоо дэлхий уйлж, чи баясахаар амьдар.
Амьдрал бол сул хяналт - Хатуу шалгалт.
Tuesday, January 8, 2013
Хүний үнэр
"Дайснаа хайралж чадвал тэр жинхэнэ ялалт буюу!"
Нэгэнтээ
"Бие баатар болбоос нэгэн үеийн баатар
Билэг баатар болбоос түмэн үеийн баатар.
Биеийн бөхөөр нэгийг ялъюу
Сэтгэлийн бөхөөр олныг ялъюу" их эзэн Чингэс хаан айлджээ.
Tuesday, December 18, 2012
Эхлэл бол бүх зүйлийн төгсгөл
"Онож хэлэх зүйрлэл олдохгүй бол амаа хамхиад, чимээгүй хоцорсон нь дээр. Илүү үг толгой цусдаж мэднэ."
Saturday, December 8, 2012
Өнгөрсөн бол одоо цагийн ирээдүй
Би цэцэрхэх дуртай хүн. Цэцэн мэргэн ухаан гэгч ерөөс хүн төрөлхтний соёл иргэншлийн охь манлай нь бөлгөө. Гэвч зүрх сэтгэл, дотоод ахуйд цэцэрхэл хэтэрхий үнэгүйдэх мэт.
Sunday, November 11, 2012
Сэтгэл ч бас амьсгалдаг
Мэдрэмжээс илүү амтлаг байх, төсөөллөөс илүү шорвог байх боломж үгүй.
Намуухан хэрнээ анхил үнэр маш сайхан мэдрэмж төрүүлдэг шиг, энгийн хэрнээ даруухан бүхэн сайхан сэтгэгдэл төрүүлэх юм. Хүн ер нь мэдрэмжээрээ амьсгалж, цаддаг юм шиг санагдана. Хэрэв юу ч мэдрэхгүй бол хэзээд цангаж, дутаж явдаг. Хүссэнээ авахдаа бас хэмжээ хязгаараа умартана. Яг л зөгийн баланд хорхойссон баавгай адил.







