Сар сар л гэх юм гэрэлгүй ш дээ тэр чинь
Нарнаас ойсон туяа өрөвдөөд дээр нь буудалдаг юм
Ухаантай ухаантай л гэх юм тэнэг ш дээ хүмүүс
Бурханаас өгсөн хишгээр хагас зуун хүрэхгүй гайхуулдаг юм
Мөнгө мөнгө л гэх юм цаас ш дээ тэр чинь
Нүцгэн ирээд нүцгэн буцахад нөмөрч болдоггүй юм тэрийг чинь
Амьдрал сайхан л гэх юм худлаа ш дээ тэр чинь
Авсан шигээ буцаагаад өгчихдөг өр юм тэр чинь
Хайртай хайртай л гэх юм худлаа ш дээ тэр чинь
Үхэл ирээд явахын цагт дагаад явчихаж чаддаггүй юм
Үнэн үнэн л гэх юм худлаа ш дээ бүгд
Үхэл даваад амьдарч үлдэж чадах үнэн гэж байдаггүй юм
Thursday, July 29, 2010
Tuesday, July 20, 2010
Байдал
Хүнд, хөнгөний хэмжээ
Хүрэх газартаа бус
Хүлээх итгэл,
Хүртэх гавъяандаа байдаг.
Хүсэл таашаалын амт
Хүртэх мэдрэмжиндээ бус
Хүрэлцэх ахуйдаа
Хүүщлэх сэтгэлдээ байдаг
Тэвчиж чадсан нь ялдаг
Тэмцэж чадсан нь хүрдэг
Тэмтэрч чадсан нь мэдэрдэг
Тэмүүлж чадсан нь амьдардаг
Хүрэх газартаа бус
Хүлээх итгэл,
Хүртэх гавъяандаа байдаг.
Хүсэл таашаалын амт
Хүртэх мэдрэмжиндээ бус
Хүрэлцэх ахуйдаа
Хүүщлэх сэтгэлдээ байдаг
Тэвчиж чадсан нь ялдаг
Тэмцэж чадсан нь хүрдэг
Тэмтэрч чадсан нь мэдэрдэг
Тэмүүлж чадсан нь амьдардаг
Sunday, June 27, 2010
Амьдрал, алдаа
Хөлбөмбөг гайхалтай спорт гэдэгтэй хэн ч маргахгүй. Амжилт ялалт, уухай түрлэг, эв нэгдэл, эрч хүч...
Гайхалтай бүхэн дээр нь нэг л зүйл нэмээд хэлчихэд шүүгч бол бурхан. Үүгээрээ бүр гайхалтай. Тийм ч учираас өдийг хүртэл хүн төрөлхтөний хайр хүндэтгэлийг хүлээсээр буй. Хөлбөмбөгийн тэмцээнийг бусад спорт шиг техникийн хөгжил дэвшилийг ашиглан бичлэг үзэж шийдвэр гаргадаг байсан бол тэгтлээ бидний сэтгэл зүрхийг татахгүй байсан буй за. Хөлбөмбөг ийм учираас хүн төрөлхтөнд ойрхон спорт. Хүний шийдвэр бүхнийг шийддэг болохоор.

Tuesday, June 22, 2010
Хань
Би -ийн төрх өөрөө чи -ийн үнэтэй
Билэг яруу, хиргүй гэгээн сэтгэл
Амьдралаас ургах эрч хүч инээмсэглэл
Амьд явах баталгаа, ахин уулзах болзоо
Билэг яруу, хиргүй гэгээн сэтгэл
Амьдралаас ургах эрч хүч инээмсэглэл
Амьд явах баталгаа, ахин уулзах болзоо
Thursday, June 17, 2010
Орших орон зай
Хэн ч танихгүй, хэн ч дурсахгүй бол энэ дэлхийд тоос хөдөлгөөд хэрэггүй мэт.
Амьдралын үнэ цэнэ гэхээр их олон зүйл хэлж болох ч. Оршин буй цаг хугацаандаа ор мөрөө үлдээх л хамгаас чухал нь юм болов уу?
Амьдралын үнэ цэнэ гэхээр их олон зүйл хэлж болох ч. Оршин буй цаг хугацаандаа ор мөрөө үлдээх л хамгаас чухал нь юм болов уу?
Thursday, June 3, 2010
Харамсал, Харуусал
Хүмүүний амьдрал яг л хугацаа тавиад орхисон тэсрэх бөмбөг мэт үргэлж түгшүүртэй байх агаад нэгэнтээ төгсөх нь хорвоогын жам ажгуу. Эгээ нөгөө ертөнц энэ ертөнцтэй тун ойрхон байх мэт хүмүүний заяаг яалтай.
Saturday, May 29, 2010
Өр өвдөм
Хүний амьдралд юу эс тохиолдохыг Бурхан хүртэл өөрөө таамаглаагүй байх. Өдөр тутам хийдэг ажил, уулздаг хүмүүсээрээ энэ орчлонг төсөөлөх нь ямар өрөвдөлтэй болохыг монголын нийгэм бидэнд жишээлээд байгаа билээ. Хааяа нэг тулганаасаа өөр зүйлийг тойроод үзчих хэрэгтэй мэт. "Явсан хүнээс үг сонс" гэж нэг сайхан үг байдаг санагдана.