• RSS

Sunday, June 27, 2010

Амьдрал, алдаа

Хөлбөмбөг гайхалтай спорт гэдэгтэй хэн ч маргахгүй. Амжилт ялалт, уухай түрлэг, эв нэгдэл, эрч хүч...

Гайхалтай бүхэн дээр нь нэг л зүйл нэмээд хэлчихэд шүүгч бол бурхан. Үүгээрээ бүр гайхалтай. Тийм ч учираас өдийг хүртэл хүн төрөлхтөний хайр хүндэтгэлийг хүлээсээр буй. Хөлбөмбөгийн тэмцээнийг бусад спорт шиг техникийн хөгжил дэвшилийг ашиглан бичлэг үзэж шийдвэр гаргадаг байсан бол тэгтлээ бидний сэтгэл зүрхийг татахгүй байсан буй за. Хөлбөмбөг ийм учираас хүн төрөлхтөнд ойрхон спорт. Хүний шийдвэр бүхнийг шийддэг болохоор.

Харамсалтай нь алдаа гаргадаггүй хүн хорвоо дээр байхгүйтэй адил алдаа гаргадаггүй шүүгч энэ дэлхий дээр байхгүй ажгуу. Эрт үед энэ мэт алдааг мэдэх боломжгүй байсан бол одоо цагт технологийн хөгжил дэвшил ашиглан хэдэн талаас нь хэдэн арван дүрс бичигчээр тухайн агшинийг буулган авч баримтжуулан байна. Энэ мэтээр эргэн харахад маш олон алдааг хөлбөмбөгийн шүүгч нар гаргасаар. Хамгийн ойрын жишээ гэхэд 2010-06-27 өдөр GMT+8 уртрагын цагаар 22:00 цагаас эхэлсэн Герман болон Англи улсын тоглолтон дээр Frank Lampard -н 16 метрийн гаднаас баруун хөлөөрөө хүчтэй цохисон бөмбөг хаалганы хөндлөвчөөс ойгоод хаалганд орсон болохыг дүрс буулгагчын бүхий л дүрснээс харж болохоор байлаа. Харамсалтай нь хажуугын шүүгч энэ гоол-г тооцоогүй билээ. Ингэснээр англичууд нутаг буцахад хүрлээ. Энэ мэт алдаа энэ удаагын дэлхий аварга шалгаруулах тэмцээн дээр илэрч байгаа юм бишээ. Өнгөрсөнд байсан, Өнөөдөр ч байна, Ирээдүйд ч бас байх нь гарцаагүй үнэн.

Хүний амьдралыг хөлбөмбөгийн тоглолттой зүйрэлбэл Би(д) тоглогчид, харин шүүгч нь хэн байх бол? Тоглогчид бид шүүгчтэй маргах эрхгүй. Учир нь шүүгч бурхан учир улаан хуудас аваад талбайгаас хөөгдвөл дараагын тоглолтонд оролцож чадахгүйд хүрнэ.

Өөрийн амьдралдаа л чи тоглогч болохоос бусдын амьдралд шүүгч байдаг гэвэл энэ дэлхийн бүх хүн шүүгч байх нь...

Шүүгч бүр алдаа гаргадаггүй бол дэлхий энх амгалан байх байсан. Гэхдээ бусдыг шүүхээс илүү тоглогч бүр алдаагүй, цэвэрхэн тоглодог бол бүр ч илүү гайхалтай амьдрал, амьдрах орчин бүрдэх байсан болов уу?

Хүний амьдрал богинохон атал өөрийн өчүүхэн богино амьдралдаа анхаарлаа үл хандуулан бусдын амьдралд оролцогчид олон байдаг. Өөрийгөө илүүд үзэх энэ хүн төрөлхтөний засаршгүй араншин хүнийг хүн болгон араатнаас ялгасан шиг буцаагаад хүнийг араатан болгон хэзээ нэгэн цагт булшлах болно.

Эцэст нь алдаа гаргадаггүй шүүгч гэж байдаггүй шиг алдаа гаргадаггүй хүн гэж байхгүй юм. Иймд бурууг бусдаас биш өөрөөсөө хайж сурах хэрэгтэй мэт.


2 comments:

Миний блог said...

Тэр гоолыг тооцоод дээр нь нэг гоол бэлэглэсэн ч гэсэн хожихгүй л байсан шүү дээ.

Бараавоо said...

Тэр 4 номерын тоглогч хэн ч билээдээ үнэн азгүй эр байналээ тэрний бараг дараагийн хариу довтлолтод зүв зүгээр гоолийг өөрөө алдсышдээ. Герман ч Английн хандыг дарсандаа тэр өдөр ч.
Тэр ч тийм шүү шүүгчийн эрхт ёс дэндүү давамгаалалтай тоглоом. Кака- зүв зүгээр зогсож байхад нь нэг эр өөрөө гүйж ирж мөргөж унаад улаан хуудсаар талбайгаас гаргуулцышдээ. Хамгийн сонин нь Кака маргаашийх нь тоглолтод талбай дээр гарсан нь гайхмаар.