• RSS

Thursday, June 17, 2010

Орших орон зай

Хэн ч танихгүй, хэн ч дурсахгүй бол энэ дэлхийд тоос хөдөлгөөд хэрэггүй мэт.
Амьдралын үнэ цэнэ гэхээр их олон зүйл хэлж болох ч. Оршин буй цаг хугацаандаа ор мөрөө үлдээх л хамгаас чухал нь юм болов уу?

Сэтгэлд тодоос тод дурайн дурсагдах олон хүнийг би мэднэ. Тэд алдартай байсан. Олны дунд од болон гялалзсан бахдам амжилтын эзэд. Гэхдээ бүүр түүрхэн сэтгэлийн гүнд бүдэг бадагхан дурсагдах тэр л орон зайд байгаа тэр нэгэн. Тэдгээр цөөнх бас илүү үнэ цэнэтэй байх амуй. Сэтгэл хөдлөл, сэрэл мэдрэмжийн ахуйд бид ихэнхидээ олонхи хэсэгт хамааралтай амьдардаг ажгуу. Олны дунд үл анзаарагдан үлдэж, үүлэн завсарт харагдах нарны тусгал мэт содон, үдшийн тэнгэрт бус үнэний орон зайд гялалзах од мэт цөөхөн тэр л цөөнхи орон зайд би илүү дуртай юм байна. Өөрөө ч бас тэр орон зайг бүрдүүлдэг юм шиг.

Бусдаас илүү эрхтэнтэйдээ бус бусад шиг биш гэдгээрээ л чи бахарх л даа. Буй орчиндоо чи үнэ цэнэтэй давтагдашгүй гэдгээрээ л ялгар. Яадгийм чи яг ижил хувцастай, яг ижил цалинтай, дундаж айлын, нийгмийн нийтлэг давхаргын нийтлэг нэгэн. Гэхдээ чиний гадаад төрх дотоод сэтгэлтэй чинь авцалдах албагүй. Чи тэнгэр мэт агуу уужим сэтгэлтэй ч шалбаагнаас дөнгөж татаж босгосон мэт төрх байдалтай байхыг хэн ч үгүйсгэхгүй. Гагцхүү төрх байдлын үнэлэмжээс илүүтэй мөн чанартаа анхаарлаа хандуулж хүн шиг хүн бай. Үнэ цэнэ нь үзэгдэх орчиноор хязгаарлагдаагүй үр дүнгийн биелэл бай. Тэр цагт хүн нэртэй, оршсон орон зайтай түүх эхэлнэ.

Би -ийн хувьд БИ өөрөө эзэн нь байх тэр л амьдрал утга учиртай, үнэ цэнэтэй байх

Бий орчиндоо БИ өөрөө оршин буй орон зай...


2 comments:

Бараавоо said...

Тэхээрээ заавал алдартай байх хэрэгтэй гэсэн үгүү?
манай багш үглэдэг байж билээ.Та нар бүгдээрээ дарга, сайд, эрдэмтэн,ухаантан, ерөнхийлөгч болохгүй ээ. Харин бүгдээрээ сайн эцэг эх болох хэрэгтэй. Энэ бол таны эх орондоо хийж байгаа томоохон зүйл гэж билээ

Nadya said...

Сайхан болжээ. гэхдээ би хувьдаа SIMPLE IS THE BEST гэсэн бодолтой явдаг нэгэн...