• RSS

Thursday, July 29, 2010

Хэзээ үхэхээ мэддэг байсан бол Хэн ч ингэж цаг хугацааг үрэхгүй

Сар сар л гэх юм гэрэлгүй ш дээ тэр чинь
Нарнаас ойсон туяа өрөвдөөд дээр нь буудалдаг юм
Ухаантай ухаантай л гэх юм тэнэг ш дээ хүмүүс
Бурханаас өгсөн хишгээр хагас зуун хүрэхгүй гайхуулдаг юм
Мөнгө мөнгө л гэх юм цаас ш дээ тэр чинь
Нүцгэн ирээд нүцгэн буцахад нөмөрч болдоггүй юм тэрийг чинь
Амьдрал сайхан л гэх юм худлаа ш дээ тэр чинь
Авсан шигээ буцаагаад өгчихдөг өр юм тэр чинь
Хайртай хайртай л гэх юм худлаа ш дээ тэр чинь
Үхэл ирээд явахын цагт дагаад явчихаж чаддаггүй юм
Үнэн үнэн л гэх юм худлаа ш дээ бүгд
Үхэл даваад амьдарч үлдэж чадах үнэн гэж байдаггүй юм


Хүний амьдрал угтаа хэмжээ хязгааргүй мэт. Учир нь бид бодит дэлхийд амьдрахаас гадна оюун санаа, итгэл үнэмшилийн ертөнцдөө давхар оршин тогтнодог ажгуу. Бие нь энэ дэлхийгээс явсан хэдий ч өдгөө хүртэл бидний дунд од болон гялалзаж, онцгойрон ялгарч буй суу билэгтнүүд цөөнгүй бий. Оролдлого сайт оройд нь хүрдэг гэдэг сайхан үгийг санан дурсахуй. Чухамхүү энэ орчлонд үдлээд буцахын үр дүн нь үр ачаараа төдийгүй үндэстэн зон олноороо дурсах тэр л суу гавъяа амуй.

Би бодож байна. Бид юуны тулд амьдардаг юм бэ? Хэнд таалагдах гэж? Хэнийг таалах гэж? Хэн ч тоож харахгүй гуйлгачин хүртэл энэ дэлхийн хаа нэгтээ, энэ нийгмийн аль нэг давхарга дунд явж л байгаа. Харин тэр таалал болохдоо дурсагдах нь юу л бол?
Дуурсах нэр, дурсагдах дурдатгалын төлөө амьдрахгүй байлаа ч бидний амьдрал тэр чигээрээ түүх болон үлдэх нь гарцаагүй. Түүхийг хэн ч дурсахгүй бол мартагдах жамтай ч дуурсагдах түүх агуулга дүүрэн байдаг ажээ.

Би дуурсагдахыг хүсэхгүйдээ биш дуурсах нь тодорхой болохоор сайнаар дуурсагдах гэж амьдрахсан. Үхэл бодсоноос хэтэрхий ойрхон юм.

4 comments:

Миний блог said...

Хөөх анд сайхан бичжээ. Баярлалаа. Харин зарим зарим газраа, газраас тасарч хэтэрхий хол халин нисэх нь уншуурыг нь багасгаад байх юм.

besu said...

Аниргүйн дунд чи гомбоорно
Гүнзгийн мандал дээр би хөвнө
Хоосрол дунд чи хөгширнө
Хэн мэдэх вэ, худлаа л байдын...

Бараавоо said...

Дуурсагдах юмаа хийцэн бол тэр талаар бодож ингэж цаг хугацааг үрээд дэмий. Харин өшөө ихийг дуурсагдахаар үхтэлээ үргэлжлүүлэх хэрэгтэй

Anonymous said...

naiziin uran ugs ba gaiham gerel zurguudad bi durtai. Gunba R.