• RSS

Wednesday, August 18, 2010

Бурам бус урам хайрла


"Бид чинь ямар ч их нүгэлтэй юм бэ дээ?" хэмээн хөгшид үглэх дуун чихэнд хадах шиг...

Бүүр түүр сэтгэлийн гүнд бүдэг бадагхан хар толбо тогтсон байх. Хүмүүн түүнийг төрөлх чанартаа бус төөрч явахдаа л тамгалжээ. Тэр нь сүүл сүүлдээ томорсоор нэг л мэдэхэд бүхий л сэтгэл зүрхийг нь эзэрхийлэн нэгэнтээ эзэнт улсаа эзлэх дарангуйлагч ярзайн инээх мэт оршин тогтнолын торгон хил хязгаараа бататгана. Энэ мэт цаашилсаар эгэл хүмүүн ихэрхүү, дээрэнгүй нэгэн болж хувирах нь гаслантай.


Хүмүүн та өөртөө бус юмаа гэхэд өрөөлд урам хайрлаж үзсэн үү? Онож хэлсэн ганц үг, очиж харагдсан ганц төрх өөрөө хүмүүний амьдралын зогсолтгүй эргэх бэдрээн дунд гайхалтай чимэг болох ажгуу.

Нэгэнтээ яруу найрагч Тоомойн Очирхүү : Надад урам хайрла

Хүмүүс ээ ! Надад урам хайрла !
Хүсэл зориг бадраах халуун дулаан үг хайрла
Анх хөлд орж байгаа алдрай жаахан хүүд
Алхаарай, алхаарай гэж дэм хайрла
Эрдэнийн үсэг хэлхэж суугаа сургуулийн жаахан охинд
Эрдэмтэй хүн болноо, хичээ гэж урам хайрла


Анхны цалингаа аваад баярлаж байгаа хөвгүүнд
Аавын хүү эр хүн болж гэж шан хайрла
Амьдралд нэг эндээд гэмшиж суугаа хүнд
Ахиад алдахгүй ээ хө гэнэдэж гэж ухаан хайрла
Өдий жил ч хол байна даа гэж хүлээж суугаа амрагт
Өө юухан байхав гэж итгэл хайрла
Өндөр нас ч дарлаа даа гэж гуньсхийж суугаа бууралд
Өвөө та ануухан байна даа гэж урам хайрла
Хүмүүс ээ ! Надад урам хайрла !
Хүч тэнхэл өгөх бүлээн дулаан сэтгэл хайрла !


Хайрла, Хайрлах л бидэнд дутаад байх мэт сэтгэл нэг л эзэнгүйрч, манцуйтай хүүхэд орон дээр ганцаар уйлах мэт, манарсан сэтгэл зүрхэн тушаа харанхуйлна.

No comments: