• RSS

Wednesday, September 8, 2010

Айдас + эргэлзээ = амьд үлдэх боломж.

Нэгэнтээ би хэний ч хайрыг татах нэгэн байсан гэж боддог. Гэтэл сүүлийн хэсэг хугацаанд айлгадаг, айдаг хүн нь болчихсон байгаа нь тун сонирхолтой. Өдөр бүр л олон хүмүүстэй харилцах хэрэгцээ шаардлага хүн бүрт тохиолддог. Захаас аваад зөрөх цэвэрлэгч хүртэл нэг л цэрвэсэн харцаар хараад байвал тун чиг эвгүй сэтгэгдэл төрөх нь гарцаагүй.


Хүний амьдрал агуулга дүүрэн байхдаа л жаргалтай гэх үгстэй дүйцүүлж, айдас дүүрэн байхдаа бас жаргалтай байдаг гээд хэлчихвэл хэтийдсэн хэрэг болох юм болов уу? Чухамдаа айж явбал аминд өлзийтэй гэж нэг хэлц байдгыг санахад илүүдэхгүй. Хэнэггүй амьдрал, хээгүй гэгдэх зан араншин хүний амьдралыг тун муу байдалд хүргэх нь тодорхой байна. Ажил мэргэжлийн онцлог, амин хувийн сонирхолоос үл хамаараад алхам бүрдээ хянамгай, хийж бүтээж буй бүхэндээ хариуцлагатай хандах хэрэгтэй мэт. Анзаараггүй өнгөрүүлсэн хором мөч бүр ирээдүйд чамруу онилох буу болно гэдгийг сайтар ухаарах л үлдлээ.

Гудамжаар алхахад чинь хүн бүр чамруу эргэж хараад байвал чи хөөрхөн байна гэж бодохоосоо илүүтэй нүүрээ нэг толинд харж байгаарай. Энэ мэт эргэлзээ олон зүйлээс чамайг аварч, бас хамгаалж болох.


"Итгэлцэл чухал л даа. Гэхдээ яах аргагүй эргэлзээ хэрэгтэй. Эргэлзэж чадвал амьд үлддэг юм." Frank

2 comments:

Бараавоо said...

Сайнуу анд минь мэнд биздээ хэхэ. Сайхан бичжээ, харин
Тэгэхээр эргэлзэж чадсан хүн урт наслана гэсэн баталгаатай гэсэн үгүү?

Үлмэдэх said...

их өндрөөс унавал их л өвдөнө байх. бат итгэлийг эвдвэл ч, ер нь эргэлзэх хэрэгтэй маш их хэрэгтэй