• RSS

Tuesday, February 1, 2011

Амьдралд хааяа зогсолт хэрэгтэй байдаг. Гэхдээ зогсолт удаан үргэлжилбэл ухралт болдог.

Өглөө бүр нар манддаг. Өнгөт орчлонд хавар зун, намар өвөл ээлжилдэг. 

Хүн бүр өлгий, авс хоёрыг дайрч өнгөрөх тавилан заяатай. Үнэн ердөө л хоёр талд байдаг бол эхлэх бас зогсох нь гарцаагүй батлагдана. Урсан өнгөрөх агшины үр дүн нь өөрөө ирээдүйн баталгаа гэж би онцлон тэмдэглэе. Тэгвэл цаг хугацаа урсан өнгөрөхгүй байх тохиолдол үгүй тул бид заримдаа урсгалд хөтлөгдөхгүй сонголт байх юм байна.


Өчигдөр л хүрчих байсан газар маргааш ч гэсэн очоогүй байна гэдэг бол үнэндээ зогсолт юм. Харин нөгөөдөр ч гэсэн очоогүй байсаар байвал ухралт болно. Хааяа ч гэсэн зогсолт хэрэгтэй байдаг. Учир нь зогсолт бол биднийг мэдрэлгүй хэт өндөрт хөөрөхөөс сэргийлэх анхны тусламжын хайрцаг юм. Хэрэв зогсолт үгүй бол бид нэг мэдэхэд нэлээн өндөрөөс газарт их хүчтэй буух ажгуу. Гэхдээ аливаад тун таарч байх нь зүйн хэрэг тул хаана, хэр удаан зогсохоо мэдэрдэг байх нь асар чухал. Эс тэгвээс зогсолт нь ухралт болж хэзээ ч газраас хөндийрөхгүй байж мэдэх ахуй.

"Амьдралд хааяа зогсолт хэрэгтэй байдаг. Гэхдээ зогсолт удаан үргэлжилбэл ухралт болдог."

3 comments:

s said...

Chinii zogsolt heterhii udaan urgeljleed baigaa yum bishuu? bichleg bichihiig chini ih udaan huleelee.

s said...

esvel zogsohoo martaad duulen nisch yavna u?

Зулаа said...

envvgeer oroogvi udchihsan bn shvv.. daraa tegjaagaad bvvr neg tuhtai ornoo