• RSS

Sunday, May 1, 2011

Өөрөөрөө өрөөлийг ухаажуулахуй

 Хорвоо хоёр талтай гэх. Сайн бас муу...

         Хүн ерөөс өр төлөөсгүй байвал санаа амар, амгалан байх бус уу? Хэн нэгэнд өчүүхэн ч атугай өглөгтэй бол сэтгэлийн зовиур, биеийн хөдөлгөөнөөр илэрдэг билээ. Түүнтэй нэгэн адил гэм нүгэл үйлдэх нь ч бас бусдын өмнө өр төлбөр тавих мэт...



Нэгэнтээ бид амьдраад өнгөрөх атал нэлээд хэдэн удаа амьдрах мэт бусдыг хохироон байж жаргаад юугаа хийнэ. Бусдын зовлонгоор жаргасан жаргал нэгэн цагт төлөгдөж л таарна. Хүмүүс бид зоосны нэг талыг хараад нөгөө талыг тааварлаж чадаж байгаа авч гуравдах талыг л бодохгүй орхиод байна даа. Хэрэв өчүүхэн төдий ч гэсэн өр төлбөр, өглөг авлаггүй байхыг хүсэх аваас хорхойд ч хор хийлгүй цэвэр шударга амьдрах хэрэгтэй юм. Өөртөө шударга хүн хамгийн шударга мэт санагддаг. 

Бусад чамайг хохироолоо гээд өр тооцон, бусдад зовлон амсуулах гэж бүү зүтгэ. Аягны хариу өдөртөө, агтны хариу жилдээ гэж мэргэн сургааль буй. Хорвоо өөрөө шударга ёсыг хатуу сахиж буруутайг цээрлүүлж, буруугүйг урамшуулсаар ирсэн ахуй. Байгаль өөрөө зохилдлогоо сайтай болохоор 6 тэрбум жил битгий хэл зуун тэрбум жил ч оршин тогтнох боломжтой аж. Шалгарал, зохилдлогоо нь өнөөг хүртэл шударга шүүхийн индэр дээр шунаг зальхай явдлыг ариутган тунгаасаар л байгаа.

Хүн хэлэхээс нааш ухаардаггүй, цаас чичихээс нааш цоордоггүй гэдэг шиг өөрийн гэмийг олж ухааран буруугаа хүлээх суутан хорвоод олон биш нь харамсалтай. 

"Гэмтэнг гэмштэл амьдарна. Гэмшсэндээ гэмээ гэтэлгэх хүртэлээ зовтол нь амьдарна."

No comments: