• RSS

Saturday, September 22, 2012

Тэнэмэл бодол

        Бүтэн нэг жил юу ч бичээгүй хаагуур тэнэж явсан нөхөр вэ гэсэн хүлээлттэйгээр шинэхэн бичвэртэй минь уулзаж байна уу?

Амьдралд бичиж тэмдэглэж боломгүй аймшигт хар өдрүүд, бас сараачиж амжих сэхээгүй аз жаргалтай мөчүүд олонтаа. Эрээнтэй бараантай гэж хэлэхээс илүү нэг л өнгийн хачин саарал орчлонд хумхын тоос ч гэсэн зүгээр оршин байдаггүй. 



Сэтгэлгээний түвшинд хачин их санааширч байж олж авах тэр нэгэн шийдэл, өдөр тутмын амьдралд заримдаа өмх талхнаас ч хямдхан гудамжаар нэг хөглөрөх нь бий. Өөрөөр хэлбэл хариуг нь олох гэж бэтгэрч сууснаас, хар зах орж хүмүүсийг ажиглавал илүү үр дүн гардаг гэсэн санаа л хэлэх гэж...    Бодохгүй бол оршихгүй мэт буурал болтлоо тунгаачихаад яг амьдрал дээр давдаггүй даваа чинь энэ юмаа гэж халаглан суугаа өөрийгөө би өршөөхгүй. Өнөөдрийг хүртэл хэдэнтээ мэтгэж, хэр олон хүнтэй үг сөрсөнөө бодоход одоо байгаа арчаагүй байдал минь намайг шал арчин, доромж үзэхэд би эмзэглэх эрхгүй ажээ.

Хүмүүс бодож чаддаг, бодолдоо төсөөлөөд, төөрсөн манан дундаа өнжихдөө хүслээ гүйцэлдүүлж чаддагаараа амьтадаас ялгаатай. Гэхдээ төсөөллийн өрөөнд гүйцэлдсэн бүхэн амьдралд биелэх нь үгүй. Байгалийн шалгуур гэж өршөөлгүй хуулиар бодол чинь шалбааг болох үед чи сэтгэлийн гүн дарамтад орж бодит байдалтай эвлэрч чадалгүй шаналсаар үнс нурам болох вий. 

Теором яах гэж байдаг гэдгийг хүн бүр мэддэг мөртлөө, хэзээ ч батлахыг оролддоггүйд л хамаг асуудал байна. Бодсон бол бодит амьдрал дээр баталж байж сая аз жаргалд хүрэх бөгөөд хий хоосон төсөөллийг диваажин гэдэггүй буй заа.



"Үнэндээ үс биш сэтгэл тайрагддагсан бол 
Үхэлд тэмүүлэхийн оронд 
Таагүй бүхнээ танаж орхиод 
Тамын орчлонд жаргаж амьдрахсан"                   


2 comments:

Batorgil said...

Сайхан бичсэн байна аа. Шинэ нутагт шинэ амьдрал хэр байна?

Зулаа said...

hmm.. ta neeree yum bichihgvi ih udaj ee.. svvliin 4 mur bvr aimar bn