• RSS

Friday, November 10, 2017

Үг ба үзэмж

       Том жижиг, их бага, урт өргөний ялгааг л харж байгаа бол хэмжээний тухайд яригдаж буй хэрэг. Гэхдээ мөсөн уул харагдаж байгаа шигээ хэзээ ч байдаггүй. Галт уул хэмжээнээсээ хэд дахин их лав, утаа тортог, үнс нурам үлдээх чадалтай.

Хэрэв улаан, шар, хөх, ногооны тухайд бол өнгө харж буй хэрэг. Гэхдээ аадар борооны ард татсан солонгоноос илүү газрын өнгө дулаахан мэт. Тогос шувууны өдөн сүүлнээс илүү тогоруу шувууны далавч даруухан боловч илүү гүн өнгөтэй билээ.
Хэрэв зогсолт, хөлийн тавилт, нүдний шилний хэлбэр харагдаж байгаа бол хэв загвар тодорхойлогдож байна. Гэхдээ арслан хэзээ ч харагдаж байгаа шигээ араатан биш, түүнд бас өрөвдөх зөн зовин, хамгаалах хайрлах төрөлхийн болзолт бус үйлдэл байдаг. Заан хэзээ ч харагдаж байгаа шигээ амгалан тайван бус, тэр уурлахаараа хоёр хирсийг ч зэрэг дэвсэн, газартай тэгшилж чадна.


Логикоор бол хэрэв чи мэдэхгүй бол битгий ярь гэж хэлэх...

Үнэндээ ухааны бядаа зөв үнэлж байх, үгнийхээ хүчийг үргэлж нэмэгдүүлж, үйлдэл дээрээ бодит үлгэрлэх тухайд л ярьсан хэрэг! Хэн ч ярьсан шигээ сайн байдаггүй. Нөгөө талаар хэн ч харагдаж байгаа шигээ муу хүн биш. 

Амьдрал арай дэндүү баян бас тансаг! 


No comments: