• RSS

Friday, October 8, 2010

Энгүүн, эрэлхийлэл

Бүүр түүрхэн бүдэг бадаг төсөөллийн ертөнц, хүссэнээрээ өөрөө бүтээх тэр орчлонд өөрийн мөрөөдлийг бус тэмүүллийг бүтээн суугаа тэр нэгэн энгүүн хүн. Санаа бол ямагт оршин байсан гэдгийг нотлоход нэг их хэцүү биш юм. Ухаанаас ухаан төрөн гарч байгаа шиг ухаан өөрөө санаанаас ургасан байх ахуй. Санаа санаагаараа байгаагүй, төсөөллийн эрэлхийлэлд бий болсон мэт.


Гагцхүү санааг санаагаар нь хадгалах, санаачлага гарган ухаарал бүтээх хоёр эрс ялгаатай үйлдэхүй ажээ. Хүмүүний тавилан заяа гээч нь чухам л тэрхүү санаа ажгуу. Санаагаа санаачлага болгон үйлдэхүйд сод гэгдэх, соён гэгээрэх бүтээл төрөх амуй.  Төрдөг төрүүлдэг хоёрын хооронд нэг их зай байхгүй ч гэлээ. Төрсөн бүтээлийг шимтэн унших, шим шүүсийг нь өөртөө шингээх гэдэг нэлээд ярвигтай ажил бололтой. Чухамхүү тэр санааг өгч чадах хүмүүсийг л эрэлхийлэх. Эрэлхийлэхдээ эгнэгт нэг зүйлийг бодох. Тэр нь энгүүн нэгний эгэлгүй санаа гэсэн санаа юм. 
Хүн бүр зохиолч байх албагүй шиг, зохиолч бүр содон байх албагүй.  Зохиогч зохиол бүтээлдээ л содон шинэ, өвөрмөц өөр байх ахуйд энэ амьдрал дээр түүнийг энгүүнээс энгүүн харж болно. Яг л далай агуу хүч чадалтай хэрнээ долгилон байх ахуй даа их л энгүүн мэт. Гагцхүү салхи салхилах ахуйд л тэрээр хүчит давалгаанаараа цойлж, сүр хүчний илэрхийлэл болдог. Яг үүнтэй адил энгүүн нэгэн зохиолчид эгээрэх санааг өгвөл тэр юу юунаас ч ихийг бүтээх ертөнцийн хүчин давалгааныг өдөөх буй заа.

Бүүр түүрхэн, бүдэг бадаг сэтгэлийн угт зүрхэн тушаа түүний үгс шивнэнэ. Энгүүн тэр нэгэн эрэлхийлсээр байгаа тэр нэгэн аниргүй ертөнцийн дайдад би ч бас шунан тэмүүлж аялалын үзүүр, алс хэтийн хараа нэгэн зүгт төвлөрөхүй.

No comments: