• RSS

Tuesday, October 12, 2010

Альхимич

Жирийн нэгэн хоньчин нэгэнтээ сүмд хоносон тэр мөчөөс амьдралаа орвонгоор нь эргүүлсэн түүх...




Энгүүн хүүрнэх энэ түүх эцэс төгсгөлдөө ихийг бодогдуулам сайхан бичигджээ. Зохиолчын уран санаа ертөнцийн зүй тогтлыг эрэлхийлэх гэхээсээ илүүтэй хүмүүний чадавхи, сэтгэлгээний хувьсалыг өгүүлсэн гэвэл онч болов уу. Хүний амьдралд тохиолдлын зүйл гэж үгүй, тохиолдох л гэж амьдралын өгүүлэмж оршин байдаг санагдана. Хэрэв нэгэнтээ өнгөрсөн амьдралд түүх болсон тэр зүйл угтах ирээдүйд үргэлжлэхгүй бол та зөв замаар явж байгаадаа эргэлзэх нь зүйтэй. Огторгуйн чинадын сүнс гэгдэх тэр бүхэн хүмүүний дотоод сэтгэлийн хүүрнэл буйзаа. Гагцхүү түүнээ мэдрэх ахуйд төгс амирлангуйн мэдрэмжид дөхөх амуй. Хоньчин байсан хүү тэнүүлчин болж, жирийн үзмэрчээс жинхэнэ эзэн хаантай уулзаж, болор эдлэлийн худалдаачин, алс жингийн зорчигч, дуралсан залуу, дуу шуугиант илбэчин, альхимич, алт эрдэнэсийн эзэн, хэрцгийлэлд өртсөн хохирогч, эцэс төгсгөлд нь эзэн дээдэс болж буй. Төгсөхдөө тэр хайраа дуулдагсан. "Фатима би чамруугаа очлоо" хэмээн өгүүлсээр ариун хайрын гэгээн дуулал мөнхөд дуурсах ахуйд хүүрнэл төгсөнө.
Ном бол ертөнцийг харах цонх хэмээн олонтаа дуурсдаг. Харин ном бол өөрийгөө нээх нэгэн илэрхийлэл гэж би цохон тэмдэглэмээр байна. Энэ ном намайг арай өөрөөр илэрхийлсэн ахуйд танд бас зөвлөх нь илүүц.

Хүмүүн төрөлхтний охь манлай болсон сод туурвилууд бас нэг хуудсаараа намайг гайхшруулан өнгөрчээ.


3 comments:

Anonymous said...

neg yum asuuya, bi ene nomiig interneteer zahialj avsan bolovch neeh jijighen nimgen nom irsen, ugaasaa tiim nomuu esvel bi buruug ni avchihvuu

Recycle Monkey said...

minii hamgiin suuld unshsan nom :)

atimo said...

"Харин ном бол өөрийгөө нээх нэгэн илэрхийлэл гэж би цохон тэмдэглэмээр байна." saihan hellee.dahin unshih nomnuudiin neg