• RSS

Wednesday, February 20, 2013

Зовлон өөрөө жаргалын амтыг хэмждэг.

Зовлонгүй жаргал хэт амтгүй гэдэг шиг ертөнцөд хар өнгө байхгүй байсан бол хичнээн уйтгартай байх байсан бол гэж бодож суухуй.


       Хүн ерөөс хэмжээ хязгааргүй хүсэл, шунал мөн тачаалтай билээ. Үүгээрээ ч түүхийг бүтээж, түүнээс нь бид суралцаж ирсэн юм. Манай эриний өмнөх хөшөө дурсгал, бунхан, дундад зууны театр соёл,  аж үйлдвэрийн хувьсгал, хүйтэн дайн, өнөөдрийн мөргөлдөөнүүд бүгд цагийн салхинд туугдсан тохиолдол бус байсан. Бодож төлөвлөж, бүр зориуд хийсэн хэсэг бусаг хэргийн эздийн бүтээл ажгуу. Тэдэнд юу хэрэгтэй байсан гэж..?

Бодоод үз. Та өөрт байгаа бүхэндээ сэтгэл хангалуун байдаг уу? Сайн ажил, сайхан бүсгүй, хөөрхөн хүүхдүүд, өтгөс буурлууд, өнөр гэр бүл, алдар нэр, ахуй орчин гээд байгаа бүхэн чинь танд хангалттай юу? Амьдралаас хүсэх өөр зүйл байхгүй гэж үү?

Би үүнээс илүү юу ч хүсэхгүй байна гэсэн үгс сэтгэл хөдлөлөөс үүдэлтэй. Магад энэ нь нэг төрлийн тархины хүчтэй цочролын үр дүн л биз. Харин хүн хэзээ ч илүүг хүсэхээ үл болих ажээ.

Дэлхий хүртэл багадаад сансар огторгуйд хөл тавьж, тэнд шилжин суурьшихаар хэдийнэ нүүдэл суудлаа төлөвлөн суухуй.

           Хүн төрөлхтөн жаргалд ханадаггүй ажээ.  Харин жаргал чухамдаа яагаад амттай гэж..?

Хүйтнийг мэдрээгүй бол халуун сайхан санагдахгүй. Шөнө байхгүй бол өдөр тийм ч гэрэлтэй биш. Харанхуй байдаггүй бол  гэрэлд дурлахгүй. Гашуун амт үгүй бол чихэрлэг амтыг таашаахгүй. Ядуу, ядруу яваагүй бол  баян, амгалан байхыг мэдэхгүй. Хагацлын хатууг мэдрээгүй бол хайрын амтыг мэдрэхгүй л байх байж дээ.

Энэ орчлон чинь тэр чигээрээ эсрэгцүүлэл, эргүүлэг. Ханаж, үл цадах мөнхийн урсгал юм шиг.


Тунгалаг тамир романд дурьдсан "Хорвоо чи хүний зовлонд цадах болоогүй юу?" гэсэн асуултын хариулт нь  "Хэт их жаргал дунд хэсэгхэн зовлон амттай" гэх.. 

3 comments:

Бум-Эрдэнэ said...

Э.Хэмэнгуэ Өвгөн тэнгис-дээ хүн чаддаг бол сарыг ч алахыг хүснэ гэсэн байдаг

Frank said...

Бум ах: Ай бас их тэмүүлэлээ? Нар байгаа болохоор саранд санаархах.

Tess Battumur said...

Үнэн шүү. Зовлон байхгүйсэн бол жаргал гэж нэр байгаа ч уу үгүй ч үү. Олон хүн олж уншаасай.