• RSS

Monday, March 4, 2013

АРГО энэ бүхнийг хийсэн юм.

Сайн кану гэж олон шагнал авсан, олон алдартай жүжигчид тоглосон гэхээс илүүтэй хүний сэтгэлд хүрч, зүрхэнд хоногшиж чадсан тэр л бүтээлийг хэлэх буй заа.

          Бэн Аффлек энэ залуутай анх 1998 онд бүтээгдсэн "Армагеддон" канугаар танилцаж билээ. Бидний нөхөрлөл "Сувдан эрэг", "Чин зоригтон", зэрэг канугаар үргэлжлэн өнөөдөр "Арго"-той уулзаж байна. Түүнийг би сайн жүжигчин гэж мэдэхээс биш мэдрэмжтэй кану зохиолч, маш сайн найруулагч гэж таниагүй явж..

Олон нийтэд 1997 онд дэлгэгдсэн "Арго" хэмээх нууц ажиллагаа нь Америк-н тагнуулчдын хийж, бүтээсэн хачирхалтай олон түүхүүдийн нэг. Иран улсын дотоодын хямралын  үеэр Америкын элчин сайдын яам дайралтад өртөж, тус байранд байсан 60 ажилтан албан хаагчдын 54 нь барьцаалагдана. Жагсагчид элчин сайдын яаманд нэвтрэх агшинтай зэрэгцэн элчин сайдын яамны 6 ажилтан арын хаалгаар зугтаж амжих ба улмаар канадын элчин сайдын яаманд орогноно. Тэдгээр 6 залуусын хувь заяаны төлөө Америкийн Тагнуулын Төв Газрын ажилтан Тони Мендес "АРГО" нэртэй нууц ажиллагаа зохион байгуулж, канадын кино бүтээгчдийн дүрээр Иран улсаас тэдгээрийг амжилттай оргуулан гаргаж байгаагаар канунд дүрсэлжээ. Тэр үймээн самууны үеэр маш олон гэм зэмгүй иргэд алагдсан билээ. 

Бүх зүйл амаргүй үед ч гэсэн шийдвэр төгс хийсэн ажил амжилтанд хүрдэг гэдгийг кануны гол дүр тод өгүүлсэн. Үйл явдлын учир холбоос дунд цаад хэлэх гэсэн санаа нь маш тодорч гарч байгаа нь сайн зохиол, найруулагчын ур чадвартай гарцаагүй холбоотой билээ. Мөн энэ кануны гол дүрийг Бэн Аффлек өөрөө бүтээсэн нь найруулагчын хувьд гаргах гэсэн санаагаа жүжиглэлтээрээ нөхсөн мэт санагдав. 



Уг кану одоогоор нийт 77 шагналд нэр дэвшсэнээс 34 шагнал хүртээд байна. Эдгээрээс Америкийн Нэгдсэн Улсын кану Академийн дээд шагнал ОСКАР-н 85 дахь удаагын наадамд 7 төрөлд нэр дэвшсэнээс "Шилдэг кану", "Шилдэг кану зохиол","Шилдэг эвлүүлэг" гэсэн гурван төрөлд, Алтан бөмбөрцөг 70 дахь удаагын кану наадамд 5 төрөлд нэр дэвшсэнээс "Шилдэг кану","Шилдэг найруулагч" гэсэн хоёр төрөлд, Британийн кану академийн шагнал-д 7 төрөлд нэр дэвшсэнээс "Шилдэг кану","Шилдэг найруулагч","Шилдэг эвлүүлэг" гэсэн 3 төрөлд тус тус шагнал хүртсэн билээ. 

Канунд хувь хүний үзэл санааны зөрчлөөс эхлээд бүхэл бүтэн инстутийн дотоод зөрчил, харилцан уялдааны тухай тусгаж, түүгээрээ хэлсэн цаад санаа нь "ганц мод гал болохгүй, ганц хүн айл болдоггүй" мэт багийн ажиллагаа, багийн төлөөх бие хүний хүчин зүтгэл ямар чухал болохыг илтгэхийг зорьсон нь онцлог. Мөн түүнчлэн эцгийн хайр, гэр бүлийн уур амьсгалын тухай зухас боловч маш чамин дурьдаж, түүгээрээ сэтгэлд хүртэл ойрхон ахуйг өгүүлж чаджээ. Ямарч хариуцлагатай ажил хийдэг хүн, амь өрссөн тэмцэгч, ахмад настай нэгэн ч гэсэн эцэг хүн, эр нөхөр хүн гэдгээрээ яг адилхан хариуцлага хүлээх ёстой гэсэн тэр зурвас надад тун их сэтгэгдэл төрүүлснийг дурьдалгүй өнгөрч чадахгүй.


Хэзээнээс ч илүүтэй өнгөрсөн саруудад олон кану үзэж байгаагын хувьд өөрийн санал, сэтгэгдэл, шүүмжээ бичиж, хуваалцахаар шийдэж байгаа. Энэ кануг сонгон эхэлсэн нь ч бас санамсаргүй хэрэг биш билээ. 

Нэргүй олон баатрууд бидэнтэй мөр зэрэгцэн амьдарсаар л байна. Гагц бид тэднийг хэн гэдгийг хэзээ ч мэдэхгүй бөгөөд зөвхөн халхавч болсон алдарыг нь дурссаар өнгөрөх ажгуу.

АРГО энэ бүхнийг хийсэн юм!

3 comments:

soulmate said...

Аргог үзэж амжаагүй байгаа болохоор киноны тухай хэсгийг нь алгасаад. Сайн найруулагч гэдгийг нь нилээд хэдэн киноноос мэдэрсэн, "Gone baby, gone" дээрээс харж мэдэрсийн байна, дүү нь бас гоё жүжигчин байдагшдээ.

A.Амарсайхан said...

Энэ киног заавал үзнэ гэж бодоод л байгаа. "Нэргүй олон баатрууд бидэнтэй мөр зэрэгцэн амьдарсаар л байна. Гагц бид тэднийг хэн гэдгийг хэзээ ч мэдэхгүй" Ингээд бодохоор тусгай ажилтнуудын амьдрал зовлонтой шүү.

Undecorated Life said...

Миний "дурлалт" жүжигчин залуугийн тухай бичсэнд баярлалаа. Арго сайн кино болсон. Нээлтийн өдөр нь очиж үзэж байсан санаанд орлоо