• RSS

Sunday, March 10, 2013

Өнгөрснийг буцааж болохгүй нь даанч харамсмаар...

Тэнгэрээс дээш 3 алхамын өндөрт хөөрч үзсэн хүн бүрт зориулав.





          Бүх зүйл хаанаас эхэлснийг санах гэж оролдох үед хамаг юм чиний бодож байснаас ч илүү  наана, илүү эрт эхэлчихсэн байдаг. 

Сэтгэл дэндүү их хөндүүрлэж, бас маш их догдолж, аз жаргалтай төгсгөл хүлээн байж үзсэн кану. Яагаад надад ийм ойр тусч байгааг төвөггүй ойлгож буй бизээ. Би ч бас яг л ийм байдалд орж байсан л...

Үнэндээ испани кану үзэж байсан тухайгаа ер санахгүй байна. Харин энэ удаа сонгож үзсэн кану маш их сэтгэгдэл төрүүлсэн тул энд зүй ёсоор өгүүлэгдэж буй нь энэ ажгуу.  Италийн зохиолч -н 1992 онд бичсэн "Тэнгэрээс дээш 3 метрийн өндөрт" романаар сэдэвлэн испанийн кану найруулагч Fernando González Molina -н найруулсан "Тэнгэрээс дээш 3 метрийн өндөрт" хэмээх бүтээл тэртээ 2010 онд бүтээгдсэн бөгөөд би өнөөдөр л олж үзэх гэж, гэвч магадгүй өмнө нь үзсэн бол ийм ихээр догдлохгүй ч байсан байж мэднэ.  

Эцгийг нь хуурсны төлөө ээжийнхээ нууц амрагыг болгож тавьсан залуу шүүхээс анх удаа гэмт хэрэг үйлдсэн учир өршөөгдөн мөнгөн торгууль төлж шоронд хоригдох ялаас мултарна. Суллагдсан өдрөө л багадаа далайн эрэг дээр анх уулзаж байсан бүсгүйтээ замын түгжрэл дунд санамсаргүй тааралдана. Энэ хувь тавьлан гэж үү?
Түүний хүсч зорьж байсан бүхэн хоосон мэт санагдаж тэр аль хэдийнэ буруу замаар явж эхэлсэн. Зугаа цэнгэлээс өөр зүйлд толгой өндийлгөхөө больж, танхай балмад, хулгайч, худалч залуус түүнийг тойрон хүрээлжээ. Гэтэл гэнэт тэр нэгэн өдрийн учрал, хатаж гандсан цөл мэт түүний сэтгэлд хурын ус адил цалгих хайрын бороог шиврүүлэх нь тэр.. Юу гээч нь болоод байна?

                   "Сэтгэл заримдаа зуршил, оюун санаа, орчин нөхцлөөс ч хүчтэй байх нь бий. Энэ нь гагц хайрын гал ассан үед л боломжтой!" 

Залуу бүсгүйд татагдаж байгаа шигээ бүсгүйг ч бас өөртөө татаж чадлаа. Тэд үнэхээр аз жаргалтай өдөр хоногуудыг үдэж байна. Гэвч орчин нөхцөл, хүрээлэл, азгүйтэл үргэлж тэдний аз жаргалд атаархан, садаа болох ажээ. 
Залуу яг л нисч байлаа. Тэр хайраараа жигүүрлэн эргэн тойрон, тэнгэрээс ч өндөрт нисч байна.   Энэ биеэ ч үл хайхран зөвхөн бүсгүйнхээ төлөө л бүгдийг хийх, зөвхөн түүнийг л аз жаргалтай болгох гэж хичээсэн буруу зөрүү, будлиан, хутгаан юу ч байсан түүний үйлдлийг уучилж болох мэт. Учир нь тэр хайрынхаа төлөө бүхнийг хийсэн юм. Өөр юуны ч төлөө биш билээ! Дурлал хүний маш хүчтэй, эрэмгий, зоригтой болгодог бол хайр хүнийг маш эмзэг зөөлхөн, урин дулаан болгодог ахуй. Тиймээ тэр дуралчихаж, дурлалдаа согтоод хайрын дээдийг амсах гэж яаран байна.

                        "Хайрынхаа төлөө хийсэн бүхнийг гагц ганцхан уучилж болох мэт"


Гэхдээ юм бүхэн хүссэнээр байдаггүй. Яг тааруулчихсан эрэг боолт мэт хоёр байх аваас хэт уйтгартай биш гэж үү? Бас тэсч тэвчиж болшгүй зүйлс гэж байх. Бүсгүй тэвчсэн, хүлээсэн, итгэсэн. Залуу хичээсэн, зүтгэсэн, хүчилсэн. Гэвч болсонгүй, алдсан, зовоосон, шаналсан. Яагаад гэж үү? Яагаад гэвэл тэд залуу хүмүүс учраас, яагаад гэвэл энэ бүхэн анх удаа л тохиолдож, анх удаа учирч байгаа учраас. Хүн бүр л төгс сайхныг төсөөлдөг ч, төсөөлөл бодит байдал үргэлж өөр байдаг.  Бүсгүй тэвчээгүй, залуу бүхнээ зориулсан ч бүсгүй тэвчээгүй. Тэр тэвчихийг хүссэнгүй. Зүгээр л орхиод одсон. Тэр үнэндээ өөрийгөө бодож шийдсэнгүй. Түүнд алдах юм байсан учраас, түүнд хайраас нь үнэтэй гэж үзсэн гэр бүл, ээж, аав, дүү нь байсан учраас тэр явсан. Бүсгүй сонголтоо хийжээ. Тэр хайрыг биш хариуцлагыг сонгожээ! Эцэг эхийн ачийг тэдний хүссэн залуустай учирч л хариулах ёстой байх нь.. 

Сэтгэлд гэнэт тод үлдсэн доорх ишлэлийг дурьдмаар санагдав.

Хайр яг л цунами шиг хачин жигтэй, хуйлран гэнэт л ирдэг шигээ бас гэнэт явах нь бий. Амсуулж мэдрүүлсэн сайхан мөчүүдийн ард асар их уй гашуу, шаналал орхин одно. Сэтгэл хичнээн хөндүүрлэн өвдөж, зүрх ямар ихээр базалдгыг зөвхөн яг энэ шуургатай халз тулаад сөрөн зогсож үлдсэн хүн л мэдрэх билээ. 



Хүн бүр л сонголт хийдэг. Их бага, урт, богино...              Харин хайранд сонголт байдаггүй! 

Харин чи сонголт хийх гэж оролдох аваас... 

Харамсалтай нь яг энэ агшинд чи зарим үйл явдал амьдралд цорын ганц удаа тохиолддог болохыг ухаарна. Хичнээн өөрийгөө хүчилсэн ч ахин хэзээ ч тэнгэрээс дээш 3 алхамын өндөрт гарч чадахгүй!!!


2 comments:

SL said...

Энэ киног би дөнгөж өчигдөр л үзлээ. Аз жаргалтай төгсгөл хүлээн байж үзсэн. Гэхдээ тийм байгаагүй. Тийм байгаагүй нь ч илүү ихийг бодогдуулж, цээжинд гуниг амтагдуулж, өвчүү хавьд ямар нэг хөндүүр зүйл зууралдан, мушгирах мэт тэр мэдрэмжийг авчирсан байх.
Хайр дурлал л хүнийг тэнэг, зоригтой бас хамгийн өгөөмөр, хамгийн мундаг нь болгож чаддаг гэсэн бодол минь батлагдсан.
Хүлээж тэсэлгүй 2 дугаар хэсгийг нь бас үзсэн. Сэтгэлдээ юу үлдэж вэ гэдгийг л шалгацгаах гэж дахин тааралдсан мэт... цаг хугацаа, өөрсдийнх нь сонголт тэднийг өөрчилчихсөн байсан...

secretwish said...

хоёр дахь хэсэг гэж байгаамуу
цаг хугацаа ч хорон юм билээ, дурлал бол хоромхон зуурынх, цаг хугацаа дурлалын дайсан, тэрийг батласан 2 дахь хэсэг байгаа гэхээр гунигтайм :(