• RSS

Thursday, April 25, 2013

Өөдөө шидсэн чулуу өөрийн толгой дээр гэдэг


      Үйлс нь хазайчихсан өдөр гэсэн нэрэн дор буруугаа өөрөөсөө зайлуулаад сурчихсан би(д)-ний зан. Хариуцлаггүй байсан, хайнга хандсан, тооцоогүй, тогтоогүйдээ л алдсан, андуурсан, ажил нь банзал болсон мөчүүд байсан.


Photo by: Frank  
(|•Frank Photography•|)
Le Pont neuf 2012.


   "Өчигдөр хэтрүүлж хийсэн спортын үр дүнд өглөө сэрэхэд хөл өвдчихсөн байсан болохоор дугуйтай хол явж чадаагүй залхууралт, үдийн цайны цагаар цайгаа ууж байгааг нь мэдсээр байж найзтайгаа уулзах гэж цаг товолсноос нар салхинд гандсан хүлээлт, санхүүгийн байдлаа мэдсээр байж үнэтэй эд авах гэж харц унагаж дэлгүүрийн лангуу ширтсэн хэсэлт, асуухаас нь өмнө өгнө гэж бодсон хэрнээ хойшлуулсаар байгаад нэхүүлж байж өгсөн өр төлөлт, өөрөө бичээд түрүүлж аваачаад өгөх байтал өөрийг нь ирүүлж байж өгсөн байрны түрээсийн чек үйлдэлт, 15 минутын дараа уулзахаар товолчихоод дүүтэй бичсээр байж 30 минутын дараа очсон уулзалт, цагийн хуваарийг нь харалгүй автобусанд шууд суугаад явсан галт тэрэгний буудал орхилт, буцах автобусны цагийн хуваарийг нь харалгүй явснаас буцахдаа сүүлийн автобусанд амжаагүй хоцролт, өөрийнхөө унадаг дугуйг аваад явалгүй нийтийн тээвэр (дугуй, автобус, трамвай, галт тэрэг)-р зорчсоноос өөр хотоос өөрийнхөө хот хүртэл 10км алхсан салхилалт, утасныхаа цэнэгийг шалгаагүйгээс GPS ашиглах явцад цэнэг нь дуусаад хээр ганцаараа торойж үлдсэн аялалт, өөрийнх нь чихэвчийг биш өөр Samsung фирмийн чихэвчтэй явснаас i pod-оо дууг нь чангалж чадаагүй, сонсож буй дуу хөгжмөө сольж чадалгүй гүрийсэн сонсолт, эр хүн байж гал авч явдаггүй хэнэггүй зангаас болж ороосон тамхиа асаах гэсэн 2 араб залууд тусалж чадаагүй өөдгүйтэлт, сагс тоглохоо мэдсээр байж кэт өмссөнөөс болж хөлийнхөө өлмийг цэврүү үсэргэсэн өвдөлт,  азгүй байгаагаа мэдсээр байж амжиж ходоодондоо хоол хийгээгүй өлсөлт, нойр хүрэхээ болино гэдгийг нь мэдсэн атлаа кофе ууснаас үүдсэн нойргүйдэлт гэх мэт сайхан өдөр өнгөрлөө. 

Өлссөн хүний тархи ажилдаггүй гэдэг. Харин миний толгой ходоодондоо захирагддаггүй нь бахдам амжилт юм!

9 comments:

A.Амарсайхан said...

Нэг өдөрт багтахааргүй их бүтэлгүйтэл байна даа. Дугуй гэхээс тэнд хүмүүс их унах юм. Тэгтэл Монголд дугуй унах юм бол манайхан юу гэх бол, хэ хэ.

Frank said...

Амарсайхан: Хэлээд юу гэхэв Амараа ах минь. Бүтэлгүйтэл үүгээр дууссан л байгаасай гэж найдья.

Дугуй гэснээс монгол маань дугуйн замтай болчихвол үүнээс илүү төсөр, хурдан, эко унаа дэлхийд үгүй л болов уу?

soulmate said...

энэ бүхэн ганцхан өдөр болсымуу ккк

хөгжилтэй л амьдарч байгаан байна :р

өлсгөлөн байхад харин тархи сайн ажилдгийшдээ...цатгалан ходоод л тархинд саад болоод байх шиг байдгийн...

Frank said...

Soulmate: Нэг сарын хугацаанд тохиолдож болох бүхэн нэг өдөр л болчих юм байна шт. Хөгжилтэй байх нь амьдралын бас нэгэн аз жаргал юм

MRowan said...

Soninen geheesdee odoo

Bentel Bi said...

ямар урт өгүүлбэр вээ

Сэгсгэр said...

Хахаха, хачин юм даа, хамт явсан юм шиг санагдаадайхийн. Дээр нь дугуйтайм байж жиптэйм шиг дуу хөгжим сонсож яваад хүн дайрсан этэр нэмэгджээ минийх дээр. Тэхдээ жийпээр биш унадаг дугуйгаар жирийн хүнийг биш оюутныг дайрснаараа онгирдийм билүү гэсс ккк. Муу хөөн би, муухай ч хүн хаха

Frank said...

Сэгсгэр: Хаха, Сэгсийчээд бас хөгжим сонсож явсан байх нь :P

Gansukh B said...

Ер нь юм байгаагаараа байх, өөрөө өөрийхөөрөө байх сайхан шүү дээ.

Гадаад ертөнцийн хэлбэрийг дагах мэт хэрнээ хэлбэрт баригдахгүй амьдрах.