• RSS

Thursday, May 8, 2014

Амьдралын хичээл

|•Frank Photography•|

Photo by: Frank  
(|•Frank Photography•|)

Энэхүү бяцхан түүхийг би бичээгүй бөгөөд эх сурвалж тодорхойгүй!

Шавь багшаасаа ийн асууж гэнэ "Хайр гэж юу юм бэ?"
Багш нь: "Энэ асуултад хариулахын тулд нэг зүйлийг чи хийх хэрэгтэй. Чи тутарганы талбай руу яваад хамгийн том гэсэн тутаргыг олоод ир. Гэхдээ нэг хажуугаар нь гарсан тутарга руугаа эргэж очиж болохгүй. Талбайн нэг захаас нөгөө зах хүртэл нэг ч удаа эргэж явахгүйгээр " гэжээ. 

Шавь  тутарганы талбайд очоод явж эхэлтэл талбайн эхэнд маш том тутарга тааралдаж. Гэвч дараа үүнээс том олдож магадгүй гэж бодон авсангүй. Тэгж явсаар тэрээр талбайн гол хэсэгт нэгэнт ирчиж гэнэ. 

Тэрээр талбайн нөгөө зах руу ойртох тусам тутарганы хэмжээ улам бүр жижиг болж байгааг анзаарчээ. Тэгсээр талбайн нөгөө захад ирэхдээ хоосон ирэв. 

Тэгээд багш дээрээ иртэл, багш нь: "Энэ бол хайр. Чи өөртөө илүү тохирсон хүнийг хайгаад л байдаг. Гэвч чи эргэж харсан цагтаа, өмнө нь тааралдсан хэн нэгнийг чи аль хэдийн санаад эхэлсэн байгаагаа мэднэ." гэжээ. 

Шавь дахин ийн асуув:  "Тэгвэл хурим гэж юу юм бэ?" 

Багш нь: "Энэ асуултад хариулахын тулд чи мөн л нэг зүйлийг хийх хэрэгтэй. Эрдэнэ шишийн талбай руу очоод хамгийн том гэсэн эрдэнэ шишийг аваад ир. Гэхдээ эргэж харахгүйгээр талбайг туулна." гэж хэлжээ. 

Шавь нь энэ удаад их л анхааралтай гэгч нь талбайн дундуур яван хайж гэнэ. Эцэст нь дунд зэргийн хэмжээтэй нэгэн эрдэнэ шиш барин их л баяртай нь аргагүй эргэж иржээ. 

Тэгтэл багш нь: "Энэ удаад чи эрдэнэ шиштэй буцаж ирлээ. Чи томыг нь биш, өөрт чинь л том санагдаж байгааг авчирсан. Чамд зөн совин байсан, чи үүнийг хамгийн сайн гэдэгт нь итгэж байсан. Энэ бол гэрлэлт. " хэмээн хариулжээ.     


Хүний амьдрал сонголт дээр тогтдог гэх.. Харин бид хэр зөв сонголт хийдэг билээ?
Хэрэв сонголт өөртөө зөв бурууг агуулдаггүй бол яахав?.

ЯГ одоо өөрийгөө тутарганы талбайн эхэнд зогсож буйг мэдэрч байна. Харин талбайг туулан ард нь гарахад амьдралаас би юуг олсон байхыг таашгүй! 

1 comment:

Анандгэрэл said...

Ямар хөөрхөн түүх вэ? :)