Амьдрал гэгч угтаа түүх, түүх гэгч нь амьдрал бөлгөө. Сэлүүргүй завьтай, залуургүй далавчтай, жолоодлоггүй дугуйтай зам харгуйг үл анзааран хээр талаар салхи татуулан өнгөрөх аз жаргалтай хором мөчүүд юм.
Tuesday, March 1, 2011
Tuesday, February 1, 2011
Амьдралд хааяа зогсолт хэрэгтэй байдаг. Гэхдээ зогсолт удаан үргэлжилбэл ухралт болдог.
Өглөө бүр нар манддаг. Өнгөт орчлонд хавар зун, намар өвөл ээлжилдэг.
Хүн бүр өлгий, авс хоёрыг дайрч өнгөрөх тавилан заяатай. Үнэн ердөө л хоёр талд байдаг бол эхлэх бас зогсох нь гарцаагүй батлагдана. Урсан өнгөрөх агшины үр дүн нь өөрөө ирээдүйн баталгаа гэж би онцлон тэмдэглэе. Тэгвэл цаг хугацаа урсан өнгөрөхгүй байх тохиолдол үгүй тул бид заримдаа урсгалд хөтлөгдөхгүй сонголт байх юм байна.
Monday, January 31, 2011
Нэг голын усанд хоёр удаа орж болохгүй
Урсан өнгөрөх цаг хугацаа урсах усан лугаа илэрхийлэх дээрхи өгүүлэмж гайхалтай. Мөн нэг голын усанд нэг удаа ч орж болохгүй гэж гүнзгийрэх нь бий. Эд зүйлс энэ мэт амьдралын урсгалыг үл анзааран саатан байхуйд хүний амьдрал харваад өнгөрөх од лугаа адил гялс хийх нь орчлонгийн түмэн аниргүйдлийн нэгэн.
Saturday, December 25, 2010
Сэтгэл ханамжаар үл хэмжигдэх тэр нэгэн...
"Бүсгүйчүүд өөрийн ханхүүг олтлоо намгийн бүх мэлхийг үнсдэг"
Амьдрал тэр чигээрээ сонголт гэвэл бид өдөр бүр харьцуулалт хийдэг байх нь. Өглөө бүр өмсөх хүрэмээ сонгож ядан толины өмнө удтал эргэлдэхдээ өдрийн цайгаараа идэх хоол, орой ажил тараад уулзах хүмүүсээ ч бас төсөөлөх нь буй. Энэ бүхнээ өөрийн үнэлэмж, үзэмж, хэм хэмжээгээр л хэмжинэ. Минийх гэсэн бүхэнд хүнийх гэсэнтэй өрсөлдөх, харьцуулах зүй тогтол оршин байх нь хорвоогийн жам гэхээсээ хүмүүний ялгарах хүсэл ажээ.
Monday, November 8, 2010
Хорвоо дэлхийн бүхий л буруу нэг талд байдаг
Хүний орчлонд оршин байж, хорвоогийн тоос хөдөлгөнө гэдэг их хувь заяа. Гагцхүү энэ орчлонд хүнээс илүү хувь заяа ноогдох амьд бодьгал үгүй сэн билээ.
Tuesday, October 12, 2010
Friday, October 8, 2010
Энгүүн, эрэлхийлэл
Бүүр түүрхэн бүдэг бадаг төсөөллийн ертөнц, хүссэнээрээ өөрөө бүтээх тэр орчлонд өөрийн мөрөөдлийг бус тэмүүллийг бүтээн суугаа тэр нэгэн энгүүн хүн. Санаа бол ямагт оршин байсан гэдгийг нотлоход нэг их хэцүү биш юм. Ухаанаас ухаан төрөн гарч байгаа шиг ухаан өөрөө санаанаас ургасан байх ахуй. Санаа санаагаараа байгаагүй, төсөөллийн эрэлхийлэлд бий болсон мэт.
Wednesday, September 8, 2010
Айдас + эргэлзээ = амьд үлдэх боломж.
Нэгэнтээ би хэний ч хайрыг татах нэгэн байсан гэж боддог. Гэтэл сүүлийн хэсэг хугацаанд айлгадаг, айдаг хүн нь болчихсон байгаа нь тун сонирхолтой. Өдөр бүр л олон хүмүүстэй харилцах хэрэгцээ шаардлага хүн бүрт тохиолддог. Захаас аваад зөрөх цэвэрлэгч хүртэл нэг л цэрвэсэн харцаар хараад байвал тун чиг эвгүй сэтгэгдэл төрөх нь гарцаагүй.


